Jump to content

Дэлхийн Худалдааны Байгууллага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхийн Худалдааны Байгууллага
World Trade Organization (Англи хэлээр)
Organisation mondiale du commerce (Франц хэлээр)
Organización Mundial del Comercio (Испани хэлээр)
ТовчлолДХБ
Үүсэл1995 оны 1 сарын 1; 31 жилийн өмнө (1995-01-01)
ТөрөлЗасгийн газар хоорондын байгууллага
Төв байрCentre William Rappard, Женев, Швейцар
Солбицол46°13′27″N 06°08′58″E / 46.22417°N 6.14944°E / 46.22417; 6.14944Солбицол: 46°13′27″N 06°08′58″E / 46.22417°N 6.14944°E / 46.22417; 6.14944
Үйлчилдэг бүс
Дэлхий даяар
Гишүүн166 гишүүн (НҮБ-ын 162 гишүүн орон, Европын Холбоо, Хонконг, Макао, болон Тайвань)[1]
Албан ёсны хэлнүүд
Англи, Испани, Франц[2]
Нгози Оконжо-Ивеала[3] (2021 оноос)
ТөсөвCHF 204,928,900 (2024)[4]
Ажилтнуудойр. 630 (2024 оны 12 сарын 31-ний байдлаар)[5]
Вебсайтwto.org Edit this at Wikidata

Дэлхийн Худалдааны Байгууллага- (ДХБ; англиар. World Trade Organization (WTO), франц. Organisation mondiale du commerce (OMC), испани. Organización Mundial del Comercio) -Олон улсын худалдааг либералчлах, гишүүн орнуудын худалдаа, улс төрийн харилцааг зохицуулах зорилгоор 1995 оны 1 дүгээр сарын 1-нд байгуулагдсан интеграцийн байгууллага.

Байгуулагдсан ба зорилт

[засварлах | кодоор засварлах]

ДХБ нь худалдааны шинэ хэлэлцээрийг боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудын гарын үсэг зурж, парламентаараа соёрхон батлуулсан бүх гэрээг гишүүд хэрхэн дагаж мөрдөж байгааг хянадаг. ДХБ нь үйл ажиллагаагаа 1986-1994 оны хүрээнд гаргасан Худалдаа тарифын Ерөнхий Гэрээний (англиар. General Agreement on Tariffs and Trade, GATT, ГАТТ) шийдвэрийн үндсэн дээр явуулдаг.

ДХБ -ын төв байр нь Швейцарын Женев хотод байрладаг. ДХБ -ын тэргүүн (Ерөнхий захирал) - 2021 оны байдлаар - Нгози Оконжо -Ивеала, байгууллага нийт 600 орчим ажилтантай.

Дэлхийн худалдааны үүрэг нэмэгдэж байгаа нь 19 дүгээр зууны эхэн үед аж үйлдвэржсэн орнуудыг гаалийн татварын асуудлаар олон улсын түвшинд хязгаарлагдмал хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүргэсэн юм. 1929 онд эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал, зарим хөгжингүй орнуудад дотоодын зах зээлээ гаалийн өндөр татвараар гадаадын импортоос шууд хамгаалах замаар даван туулах оролдлого хийсэн нь гадаад худалдааны хэмжээ нэмэгдэхийн хэрээр гадаад худалдааны хэмжээ нэмэгдэхийн хэрээр олон улсын хэмжээнд зохион байгуулалт, үндэстэн дамнасан хууль эрх зүйн орчин зохицуулалтыг хийх шаардлагатайг харуулсан байна.

Олон улсын худалдааг зохицуулах зорилготой олон улсын байгууллага байгуулах санаа нь Дэлхийн 2 дугаар дайн дуусахын өмнө үүссэн. Үндсэндээ 1944 онд АНУ, Их Британийн хүчин чармайлтаар Олон улсын валютын сан, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкийг Бреттон Вудсын бага хурлаар байгуулжээ.

 Commons: Дэлхийн Худалдааны Байгууллага – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. ↑ Members and Observers Архивлагдсан 2011-09-10 at the Wayback Machine at WTO official website
  2. ↑ Languages, Documentation and Information Management Division Архивлагдсан 2011-12-24 at the Wayback Machine at WTO official site
  3. ↑ "Nigeria's Ngozi Okonjo-Iweala confirmed as WTO chief". the Guardian (Англи хэлээр). 2021-02-15. Архивласан огноо 2021-03-01. Татаж авсан: 2026-06-28.
  4. ↑ "WTO Annual Report 2024" (PDF). www.wto.org (Англи хэлээр). х. 199. Татаж авсан: 2026-06-28.
  5. ↑ "WTO Annual Report 2024" (PDF). www.wto.org (Англи хэлээр). х. 196. Татаж авсан: 2026-06-28.