Jump to content

Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл
Commonwealth of Nations
Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл улсын далбаа
Далбаа
Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл улсын Лого
Лого
Төв байрМарлборо Хаус, Лондон, Нэгдсэн Хаант Улс
Ажлын хэлАнгли
ТөрөлСайн дурын холбоо[1]
Гишүүн орнууд
Удирдагчид
III Чарльз[2]
Ширли Айоркор Ботчвей
Ла-аули Люатеа Шмидт
Байгуулагдсан
1926 оны 11 сарын 19
1931 оны 12 сарын 11[3]
1949 оны 4 сарын 28
Газар нутаг
• Нийт
29,958,050 км2 (11,566,870 бээр2)
Хүн ам
• 2016 тооцоо
2,418,964,000
• Нягтаршил
75/км2
Вэбсайт
thecommonwealth.org
Өмнө нь
Британийн эзэнт гүрэн

Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл (Англи: Commonwealth of Nations) буюу Хамтын Нөхөрлөл, хуучнаар Британийн Хамтын Нөхөрлөл нь дөрвөөс бусад нь хуучин Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан, нийт тавин зургаан тусгаар тогтносон гишүүн улсаас бүрдсэн олон улсын байгууллага юм.

Тус байгууллагын гишүүн орнууд Сингапурын тунхаглалд заагдсан нийтлэг үнэ цэн, зорилгын хүрээнд хамтран ажилладаг[4]. Үүнд ардчилал, хүний эрх, сайн засаглал, хуульт ёс, хувийн эрх чөлөө, эрх тэгш байдал, чөлөөт худалдаа, олон тулгуурт бодлого, дэлхийн энхтайвныг хөхиүлэн дэмжих явдал орно[5].

Хоёр жил тутам явагддаг Хамтын Нөхөрлөлийн орнуудын засгийн газрын тэргүүдийн уулзалтын хоорондох өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий нарийн бичгийн даргаар удирдуулсан Хамтын Нөхөрлөлийн Нарийн Бичгийн Дарга нарын Газар хөтлөн явуулна. Уг чөлөөт холбооны бэлгэ тэмдэг нь Хамтын Нөхөрлөлийн Тэргүүн бөгөөд өдгөө Чарльз болно. Түүнээс гадна Их Британийн хаан нь Хамтын Нөхөрлөлийн гишүүн тусгаар тогтносон, харилцан үл хамаарах 15 улсын төрийн тэргүүн юм.

  1. ↑ "Commonwealth Charter". 2013-06-06. Эх хувилбараас архивласан: 2019-03-06. Татаж авсан: 2026-06-27. Recalling that the Commonwealth is a voluntary association of independent and equal sovereign states, each responsible for its own policies, consulting and co-operating in the common interests of our peoples and in the promotion of international understanding and world peace, and influencing international society to the benefit of all through the pursuit of common principles and values
  2. ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "commonwealth 090922".
  3. ↑ "Annex B – Territories Forming Part of the Commonwealth" (PDF). Her Majesty's Civil Service. 2011. Эх хувилбараас (PDF) архивласан: 2011-12-06. Татаж авсан: 2026-06-27.
  4. ↑ "FAQs". Commonwealth Secretariat. Татаж авсан: 2010-03-06.
  5. ↑ "Singapore Declaration of Commonwealth Principles 1971". Commonwealth Secretariat. 22 January 1971. Татаж авсан: 2010-03-06.