Jump to content

Олон Улсын Олимпын Хороо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олон Улсын Олимпын Хороо
Comité international olympique (фр.)
International Olympic Committee (англ.)

(ОУОХ)
Олон Улсын Олимпын Хорооны бэлгэдэл
Зорилго: Олимпын наадмыг зохион явуулах, үйл ажиллагааны хангалтыг хянах
Удирдлага: Томас Бах, ерөнхийлөгч
Байгуулагдсан огноо: 1894 оны 6 сарын 23
Гишүүдийн тоо: 107 хүн (Мэдээ: 2014 оны хоёрдугаар сар, сайн дурын гишүүдийг оролцуулаагүй)
Төв байр: Лозанна, Швейцари
Цахим хуудас: www.olympic.org

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) (Франц: Comité international olympique, Англи: International Olympic Committee) нь Швейцарийн Лозанна хотод төвтэй Олимпын наадмын төрөл багтдаг спортын холбоодын эрх барих дээд байгууллага юм. Энэхүү байгууллагыг 1894 оны зургаадугаар сарын 23-нд Францын багш, түүхч мэргэжилтэй Пьер де Кубертэн болон Грекийн бизнесмен, зохиолч Деметриус Викелас нар үүсгэн байгуулжээ.

МЭӨ 393 - МЭӨ 776 оны хооронд зохион байгуулагдаж байсан олимпын наадмын түүчээ ОУОХ-ны удирдлаган дор 1896 оны дөрөвдүгээр сарын 6-нд Грекийн нийслэл Афин хотноо зохион байгуулагдсан нь орчин үеийн анхны олимпын наадам хэмээн түүхнээ тэмдэглэн үлджээ.

Дэлхийн 203 орон ОУОХ-ны хөдөлгөөнд гишүүн орноор нэгдсэн байдаг ба 134 нэр зүтгэлтэн хүмүүс олимпын хөдөлгөөний бэлгэ тэмдгийн гишүүн алдрыг зүүжээ.

ТэргүүнУлсАжилласан огноо
Деметриус Викелас  Грек 1894—1896
Барон Пьер де Кубертен  Франц 1896—1916 болон 1919—1925
Барон Годфруа де Блоне  Швейцар 1916—1919
Каунт Анри де Байе-Латур  Бельги 1925—1942
Зигфрид Эдстрём  Швейцар 1946—1952 (1942—1946)
Эвери Брендеж  Америкийн Нэгдсэн Улс 1952—1972
Лорд Майкл Моррис  Ирланд 1972—1980
Маркиз Хуан Антонио Самаранч  Испани 1980—2001
Граф Жак Рогге  Бельги 2001—2013
Томас Бах[1]  Герман 2013-
 Commons: Олон Улсын Олимпын Хороо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан